Үндэсний шигшээ багийн тоглогч, "Хасын Хүлэгүүд" багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн шигшээ багийн бүрэлдэхүүнээс зодог тайлахаар болжээ. Б.Билгүүн нь Үндэсний шигшээ багийн бүрэлэдхүүнд 10 гаруй жил хүчин зүтгэж, шигшээ багийн хөгжлийг өнөөдрийн зэрэгт болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан тоглогч юм.
2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтод Б.Билгүүн 10 оноо авч, багаа тэргүүлж байв. 2013 онд Оюутны юниверсад наадамд Японы шигшээг, 2014 онд Азийн том төлөөлөл Иорданыг хожсон бүрэлдэхүүний гол тоглогч нарын нэг байсан төдийгүй 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад түүхэн амжилт үзүүлэхэд мөн л багийн гол тоглогч нарын нэг байлаа.
Түүнчлэн "BCH knights" багийн Б.Мөнхболд 39 насандаа, О.Ууганбаяр 37 насандаа буюу энэ жил зодог тайлахаа мэдэгдсэн билээ.
Л.Баяр