Таван жилийн өмнө Энэтхэгт нэгэн айлын 13 настай охиныг оршин суудаг тосгоных нь хөршүүдийн нэг хүчирхийлжээ. Тэр цагаас эхлэн охиныг өөр олон эрэгтэ болон хөвгүүд хүчирхийлж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болгосон гэх баримтууд ил болж, Энэтхэг даяар дуулиан тариад байна.
Өдгөө 18 настай охин Керала муж дахь коллежийнхоо сэтгэлзүйчид аймшигтай хүчирхийлэлд өртсөн он жилүүдийнхээ талаар дэлгэрэнгүй ярьсны дараа л энэ мэдээлэл ил болсон гэж цагдаа нар мэдэгджээ.
Охинд бэлгийн хүчирхийлэл, хүчингийн болон бүлэглэн хүчин үйлдсэн хэргээр нийт 58 хүнийг буруутгаж байгаа юм. Энэ хэрэгтэй холбогдуулан эрэн сурвалжлагдаж байсан өөр хоёр хүн эх орноосоо зугтсан гэж Керала мужийн цагдаагийн дэд ерөнхий байцаагч Ажиета Бегум ярьжээ.
Гэмт хэрэгтнүүдийн дунд түүний сургуулийнхан, хамаатан садан, хөршүүд болох насанд хүрээгүй хүүхдээс эхлээд 40 гаруй насны эрчүүд байгаа тухай хэргийн баримтууд болон орон нутгийн цагдаагийн мэдэгдлээс харагдаж байна.
Уг хэрэгтэй холбогдуулан 58 хүн цагдан хоригдоод байгаа юм. Яллагдагсдын нэрийг олон нийтэд зарлаагүй. Мөн Энэтхэгийн хүчингийн гэмт хэргийн хуулийн дагуу охины нэрийг мэдээлэхгүй аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)