БАРИМТ 1
2009 оны нэгдүгээр сарын 03-нд төрсөн.
БАРИМТ 2
Түүнийг Расолын Омар гэдэг.
БАРИМТ 3
Дархан-Уул аймгийн анхны цахим сургууль гэгддэг "Од" цогцолбор сургуульд суралцаж байсан.
БАРИМТ 4
2025 оны нэгдүгээр сарын 15-нд анх удаа Бөхийн өргөөнд барилджээ. Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд тэрбээр Архангай аймгийн Тариат сумын харьяат Сумын заан Г.Бямбаренчингээр нэг давж, хоёрын даваанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Сумын манлай заан Н.Рэнцэнд унасан байна.
БАРИМТ 5
Өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын хүүхдийн барилдаанд түрүүлж "Улсын шонхор" болсон.
БАРИМТ 6
Тэрбээр өнгөрсөн онд Сар шинийн баярт зориулсан өсвөрийн барилдааны 15-16 насны ангилалд найм даван түрүүлсэн юм. Мөн Хэнтий аймгийн Сар шинийн баярт зориулсан "Өндөрхааны цом"-ын өсвөрийн барилдаанд мөн түрүүлсэн.
БАРИМТ 7
Түүний шүтдэг бөх нь Дархан аварга А.Сүхбат аж.
БАРИМТ 8
Түүний үндэсний бөхийн дасгалжуулагч нь Улсын заан Б.Серик юм. Мөн тэд үеэлүүд ажээ.
БАРИМТ 9
2024 онд Өвөрхангай аймагт болсон Өсвөрийн УАШТ-д түрүүлж байсан. Мөн өнгөрсөн 2025 онд Улаанбаатар хотод болсон Өсвөрийн УАШТ-д дахин түрүүлсэн бол өнөө жил дархаллаа.
БАРИМТ 10
Одоо тэрбээр Мон-Алтиус академид Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг.
БАРИМТ 11
2025 оны Куреш бөхийн Улсын аварга.
БАРИМТ 12
Түүний нэр 1048 онд төрсөн Персийн яруу найрагч, математикч, гүн ухаантан, одон орон судлаач Омар Хаяамынхтай ижил юм.
БАРИМТ 13
Р.Омар өнөө жилийн Дархан-Уул аймгийн баяр наадамд үзүүрлэж, Аймгийн заан цолонд шууд хүрсэн.
БАРИМТ 14
Тэгэхдээ нэгийн даваанд өөрийн багш, Хөдөлмөрийн баатар, Аймгийн арслан Х.Цагаанбаатарыг, хоёрын даваанд Улсын начин Ч.Баянмөнхийг, гурвын даваанд Улсын начин Б.Дэлгэрсайханыг, дөрвийн даваанд Улсын заан Б.Серикийг, тавын даваанд Аймгийн хурц арслан Б.Өсөхбаярыг, зургаагийн даваанд Сумын заан М.Пүрэвжаргалыг хаяжээ. Улмаар үзүүр түрүүнд Аймгийн начин Г.Цэрэнтогтоход өвдөг шороодсон юм.
БАРИМТ 15
Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмаар Аймгийн заан цолтой анхны барилдаанаа хийж, гурвын даваанд Аймгийн арслан Б.Цагаанбандид унасан.
БАРИМТ 16
Аймгийн заан цолтой бөхийн өргөөн дэх анхны барилдаанаа энэ сарын 11-нд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын нэрэмжит, Аймаг цэргийн цолтой бөхийн барилдаанд хийж мөн хоёр давсан. Тэгэхдээ нэгийн даваанд нэгийн даваанд Аймгийн начин Л.Агваансамданг, хоёрын даваанд Аймгийн заан Э.Түмэндэмбэрэлийг тус тус хаясан. Улмаар Аймгийн арслан П.Өсөхбаатарт унасан юм.
БАРИМТ 17
Тэрбээр Гантиг Өргөө ХХК-ийн нэр дээрээс барилдаж байна.
БАРИМТ 18
Р.Омар Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр удаа гурав давж байсан.
БАРИМТ 19
Энэ оны тавдугаар сард залуу бөх байхдаа Завхан аймгийн Сантмаргаз сумын харьяат, БНМАУ-ын арслан Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит барилдаанд анхны бөхийн өргөөний барилдаанаа хийж, нэгийн даваанд Ховд аймгийн арслан Н.Батсайханд унажээ.
БАРИМТ 20
Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат. Р.Омар тус суманд төрж өссөн бөгөөд ээж нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын, аав нь Ховд аймгийн Булган сумын харьяат.
БАРИМТ 21
Таван настайгаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэрбээр үндэсний бөх, жүдо бөхөөр багаасаа хичээллэжээ.
БАРИМТ 22
Жүдо бөхөөр Өсвөрийн улсын аварга болж, чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан.
БАРИМТ 23
Мон-Алтиус ахлах сургуулийн сурагч.
БАРИМТ 24
Тэрбээр сая Улсын аварга болохдоо 25 барилдаан хийж, нэг ч унаагүй түрүүлэв.


















































Сэтгэгдэл (77)