Мэдээллийн технологийн Старсофт ХХК нь 10 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө, Монгол хүн бүрд, айл бүрд хэрэглэгдэх олуулаа ургийн бичгээ хөтлөх програм хангамжийг бүтээж үнэ төлбөргүй түгээн, хамаатан садан, ураг төрлийн хэлхээ холбоогоо танин мэдэж, угийн бичгийг тэмдэглэн хөтлөх уламжлалт соёлыг сэргээхийг уриалж байна. Ургийн бичгийн програм хангамж нь iPhone, Samsung Galaxy зэрэг iOS болон Android үйлдлийн системтэй ухаалаг гар утаснууд дээр ажиллана. Старсофт ХХК нь цаашид энэхүү системээ Facebook сүлжээ шиг гэр бүлийн хүрээнд ашиглагдах social сүлжээ болгон хөгжүүлэн зорилготой ажээ. Өөрөөр хэлбэл энэхүү сүлжээг ашиглан гэр бүлийн хүмүүс хоорондоо гэр бүлд болж буй мэдээ мэдээлэл, зураг, видео, дамжуулах боломжтой болох юм. Цагаан сараас өмнө гарах энэхүү програм хангамжийн талаар маргааш мэдээллэх юм байна.
Сэтгэгдэл (2)