Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна
Хээрийн салхинд Туул минь
Тахийн зоо шиг бэдэрлэнэ
Хайрын хүчинд сэтгэл минь
Тэнгэрийн заадас шиг гэрэлтэнэ
Гүнзгий амьсгаа авмаар
Тал шиг бүсгүй юм чи
Гүнд нь хангинах дууны
Эгшиг нь миний сэтгэл юм
Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юмсан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрах юмсан
Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна
Булбарай цагаан гарын чинь атгаж
Борхон хөөрхөн царайг чинь ширтэж
Усгал хоёр нүдний чинь ирмэлт
Усан тэлмэн жороо үзэгдэнэ.
Гал шиа дүрэлзсэн дулалаас би
Ганцаараа эзэмших хүсэл буцална.
Өөр хүнд амтыг нь өгчих юм шиг
Уруулыг чинь илэх салхинд атаархана.
Сормослог нүдэнд чинь мөнх олзлогдож
Согоо биеийн чинь өмнө сөхөрнө.
Бахдаж баршгүй ноолиа чамайг
Байгаль-эх заяасанд биширнэ.
Хээрийн салхи шиг эмнэг биеэ
Өөрийн минь өвөрт өгвөл баярлана.
Сарны доорх уудам хорвоод
Саатан амьдрах хүсэл дүрэлзэнэ.
Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшино
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.
Оломгүй хөх далай болох минь ч яалаа даа
Олдошгүй сайхан амрагаан мөнгөн хун болгоод
Оюу цэнхэр мандалдаа умбуулж шумбуулж хөвүүлэхсэн
Оломгүй хөх далай болох минь ч яалаа даа
Цэлмэг үдшийн тэнгэр болох минь ч яалаа даа
Чин сэтгэлийн амрагаа би тэргэл саран болгоод
Цэнхэр номин уудамдаа цэнгүүлж жаргуулж баярлуулахсан
Цэлмэг үдшийн тэнгэр болох минь ч яалаа даа
Оосоргүй цагаан гэр болох болох минь ч яалаа даа
Онгон зүрхний амрагаа би ган тулга болгоод
Оломгүй дурлалын гал ноцоож дөлөнд нь дулаацахсан
Оосоргүй цагаан гэр болох болох минь ч яалаа даа
Хавирган сар нэмэн нэмсээр дүүрдэг шиг
Хайрын сэтгэл минь улам чамд дасаад байх юм.
Сарны гэрэлд лянхуа навчсаа хумьдаг шиг
Сайхан чиний хайрын илч чинь буураад байх юм.
Өвсөнд буусан үүрийн шүүдэр хийсдэг шиг
Арилах болов уу,
Усанд унасан борооны дусал хатдаггүй шиг
Амьдрах болов уу?
Чиний дурлал.
Мэлтэс мэлтэс гэрэлтээд
Саран гарах сайхан
Мэлмэс мэлмэс туяараад
Чиний минь ирэх дулаахан
Жирс жирс гялалзан
Оддын анивчих сонихон
Жирвэс жирвэс шидлэн
Сормосны чинь хөдлөх гоёхон Сэр сэр салхи нь
Хааяа сэвэх нь учиртай
Сэм сэм амьсгаа чинь
Хацар илбэх нь урамтай
Чи минь л дэргэд байхгүй бол
Би, шөнийн тэнгэр саргүйтэй адил
Чи минь л дэргэд байх юм бол
Би, шүүдэр гялалзсан цэцэгтэй ижил
Гурваар дарсан хархан гэзгээ
Газар шүргэм арагш нь хаяад
Алгаар эргэлдсэн хөөрхөн нүдээ
Хацар цоргим нааш нь ширтээд
Танаар бадарсан цагаахан шүдээ
Бахдал төртөл яралзуулан инээж
Галаар төөнөсөн халуухан гараа
Баясал сэргэтэл харамгүй атгуулж Уулзах болгондоо хайрыг бэлэглэж
Учрах болгондоо жаргалыг авчрагч
Тал нутгийн эзэн бүсгүй чамд
Гал дөлийн хайраар би дурлана.
Бадамлянхуа гоолиг цэцэг
Бахдам сайхан ургадаг гэнэм
Аглаг хээр нутагт минь ургадаггүй ч
Ардын дуунд магтан дуулнам
Амрагийг хайрлах хайрын сэтгэл
Аяндаа тэгж сэтгэлд үүснэ.
Халуун янагт дурлаагүй ч гэсэн
Залуу хүний сэтгэл гэгэлзэнэ.
Туулын урсгал шөнөдөө сайхан сан
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөг сөн
Холын анир авангаа л дуугардаг сан.
Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртай сан. Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуу над аялдагсан
Сөөг моддын нь нэгийг түшин
Шөнөжин сууж би сонсдог сон.
Л.Сая
Сэтгэгдэл (1)