Өчигдөр
АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотын амьтны хүрээлэнг ээж,
найзуудынхаа хамт үзэж явсан бяцхан хүү амь үрэгдсэн харамсалтай хэрэг
гарсан талаар CNN мэдээлжээ. Хүү дөрвөн метр өндөр хашлаганаас Африкын
зэрлэг нохойн хашаа руу унахад ноход түүн лүү дайрч тас татсан хэмээн
паркын ажилчид гэрчээр мэдэгджээ.
Өчигдөр АНУ-ын Пеннсилвани мужийн Питтсбург хотын амьтны хүрээлэнг ээж, найзуудынхаа хамт үзэж явсан бяцхан хүү амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан талаар CNN мэдээлжээ. Хүү дөрвөн метр өндөр хашлаганаас Африкын зэрлэг нохойн хашаа руу унахад ноход түүн лүү дайрч тас татсан хэмээн паркын ажилчид гэрчээр мэдэгджээ.
“Питтсбург” амьтны хүрээлэнгийн захирал Барбара Бэйкер хүүг унаснаас эсвэл ноход дайрснаас болж нас барсан нь тодорхойгүй байгаа хэмээн мэдээлжээ.
Хүүг унахад эргэн тойрны хүмүүс хамгаалагчид мэдэгдсэн байна. Хамгаалагч нохдыг үр лүүгээ буцаж орох тушаал өгөхөд долоон нохой буцаж орсон байна. Харин хамгийн сүүлийнх нь үүрлүүгээ ороогүй тул цагдаа нар түүнийг буудсан аж.
Африкийн зэрлэг ноход нь ан хийдэг, толботой, толбот чоно гэдэг нэрээрээ алдартай аж.

Д.Идэр
Сэтгэгдэл (2)