УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эдийн засгийг тэлэх чиглэлд үргэлж анхаарна. Цаашид монгол залуучуудынг ажлын байраар хангахад юу дутагдаад байгаа, тэр шаардлагатай ур чадварыг ямар аргаар богино хугацаанд шийдвэрлэх замыг эрэлхийлье гэж бодож байна. Эцсийн дүндээ Монгол Улсад томоохон бүтээн байгуулалт хийхэд ажиллах хүч, тээвэр логистик зэргээс шалтгаалж, хувийн хэвшлүүд алдагдалд орж, ажил хойшлох асуудал гардаг. Цаашдаа ч хувийн хэвшил, бүтээн байгуулалтыг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлд ажиллах болно. Бодлого, зарчим минь хэвээрээ байгаа" гэж дурдлаа.