Украинчууд Курск мужид Оросын талд тулалдаж байсан Хойд Солонгосын цэргийг олзолсон тухай тагнуулын мэдээ иржээ.
БНАСАУ-ын шархадсан цэргийг Украины зэвсэгт хүчин олзолсон тухай Украины мэдээлснийг Өмнөд Солонгосын тагнуулын алба баталсан аж. Энэ нь Пхеньян Украин дахь дайнд Оросын армид дэмжлэг үзүүлэх зорилгоор байлдааны хүч илгээснээс хойш тус улсын цэрэг сөрөг талдаа олзлогдсог анхны тохиолдол болж магадгүй байна.
Украины “Милитарный” сонинд хэрэг явдал хэзээ болсон талаар тодорхой мэдээлээгүй байна. Мөн тэдний хэлснээр хэрэв энэ мэдээлэл батлагдвал Украины хүчинд баригдсан анхны Хойд Солонгосын байлдагч болох аж.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар харилцан батлан хамгаалах гэрээнд гарын үсэг зурснаас хойш хэдэн сарын дараа Хойд Солонгосоос 11 мянган цэргийг Оросын талд тулалдуулахаар дайн руу илгээсэн юм.
Хойд Солонгосын цэргүүд тулалдааны талбарт туршлага хуримтлуулж болох ч танил бус нутаг дэвсгэрт тулалдаж байгаа нь аюулд хурдан өртөх магадлалыг нэмэгдүүлсэн. Энэ долоо хоногт Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Курск мужид Хойд Солонгосын мянган гаруй цэрэг алагдаж, шархадсан гэж мэдэгдэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)