Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд олон улсын "Хайку шүлгийн өдөр" тохиож байна.
Хайку шүлэг нь Японоос эхтэй агаад XVI зууны үеэс хөгжиж ирсэн, 3 мөртэй, 17 үетэй шүлэг юм. Японы төдийгүй дорно дахины яруу найргийн охь шим болсон шүлгийн энэхүү сонгодог хэлбэр Башогийн үед төгөлдөр утгаа олж, эдүгээ дэлхийн улс орнуудад үндэстний өвөрмөц онцлогийг шингээн хөгжиж байна.
Хайку шүлгийн уламжлалд япон хэлний дүрс үсгийн онцлогоос шалтгаалан 3 мөр 17 үет (5,7,5) шүлэг байх тогтсон зарчимтай. Дэлхий нийтэд хайку шүлгийн уламжлалт хэлбэр бус, утга санаа, түүний гүн ухааны чанарыг нь чухалчлан үзэх хандлага давамгайлж байна.
Харин монгол хэлнээ 1960-аад онд нэрт яруу найрагч Бэгзийн Явуухулан Мацу Башогийн хайкуг орос хэлнээс орчуулсан. Харин 1964 онд “Японы хайку шүлгийн тухай” хэмээх өгүүлэл бичсэн байдаг.