Хэт улаан туяагаар ажилладаг сансрын дуран авайнуудаас хамгийн хүчирхэг нь “Жеймс Вебб”. Уг телескоп нь НАСА-ын 2019 оноос сансарт хөөргөж огторгуйг тандан судлах шинэ үеийн өндөр хүчин чадалтай дуран юм. Үүнийг сансар огторгуйн "Аполлон" хөтөлбөрийн дарга Жеймс Вэббийн нэрээр нэрлэжээ.
Энэхүү төслийн санаачилга 1996 онд эхэлсэн хэмээн мэдээлээд буй. Төсөлд Европын Сансрын Агентлаг ба Канадын Сансрын Агентлагууд мөн үүнд жинтэй хувь нэмрийг оруулсан юм. Тухайлбал, Америкийн “SpaceNews” цахим хуудсанд мэдээлснээр, NASA энэ төсөлд 8.8 тэрбум, ЕКА 815 сая, ККА 165 сая ам.доллар оруулсан байна.
“Жеймс Вебб”-д 6.5 м-ийн голчтой толь суурилуулсан нь тойрог замд гаргаж байсан дуран авайнуудынхаас хамгийн том нь гэнэ. Уг дуран авай Их тэсрэлтийн дараа үүссэн Орчлонт ертөнцийн хамгийн эртний одод, галактикуудыг судлахаас гадна, амьдрал байх боломжтой гаргуудыг хайх зорилготой юм. Ийнхүү уг телескоп нь 2021 оны арванхоёрдугаар сард хөөрсөн бөгөөд өнгөрсөн хагас жилийн хугацаанд зорилтот цэгтээ хүрч, зураг авах бэлтгэлээ хангаад байсан юм.
Сансарын уг дуран шинжлэх ухааны анхны зургаа 2022 оны зун дэлхий рүү дамжуулах төлөвтэй хэмээн өмнө нь мэдээлж байв. Үүний дагуу 2022 оны зун буюу долоодугаар сард сансар огторгуйн зургийг илгээсэн юм.
Тухайлбал, “Жейим Вебб” хоёрдугаар сарын 2-ноос зураг авч эхэлсэн бөгөөд эрдэмтэд байрлалыг нь 156 удаа өөрчилсөн байна. Зураг авах бүх процесс 25 орчим цаг үргэлжилжээ.
Үүний эцэст алс хол галактикуудын хамгийн гүн бөгөөд хамгийн хурц хэт улаан туяа болоод од төрж буй, мөхөж буй гайхамшигт зургуудыг хүн төрөлхтөн бид хараад буй. Тэрхүү гайхалтай таван зургийг тайлбарын хамт хүргэж байна.
1. Карина мананцар: Оддын төрөх үйл явц
Жеймс Веббийн NIRcam буюу Ойрын Хэт Улаан Туяаны Камераар дүрсэнд буусан энэхүү зургаас бид одод мэндлэхээс өмнөх үйл явцыг ажиглах боломжтой байна. Энэ үйл явцыг ажиглах нь тийм ч амар биш учир нь одод мэндлэх хугацаа нь 50-аас 100 мянган жил л байдаг бөгөөд энэ нь козмик хэмжээст авч үзвэл маш богино хугацаа юм. Харин Жеймс Веббийн хурц хараа хурдан хөдөлгөөний ачаар энэ ховор үзэгдлийг харж чадсан юм.
2. Стифенс Квинтет: Галактикийн бөөгнөрөл
Стифанс Квинтет хэмээн нэрлэгдэх энэхүү таван галактикийн бөөгнөрөл нь дэлхийтэй маш ойрхон бөгөөд анх удаа бид галактикуудыг ийм өндөр нарийвчлалтайгаар харж байна. Галактикуудын хувьсал, хөдөлгөөн, таталцлын нөлөөнд хэрхэн бүжиглэж буйг нь, нэг галактик хажууд байх өөр нэг галактик доторх оддод хэрхэн нөлөөлж буйг ойлгоход илүү хялбар болжээ.
3. Өмнөд цагариган мананцар: Оддын мөхөл
Энэ харьцуулалт бүхий зураг нь зүүн талд Ойрын Хэт Улаан Туяаны Камерийн (NIRcam) баруун талд Дундын Хэт Улаан Туяаны Камерийн (MIRI) ажиглалтын үр дүнг харуулж байна.
Нар шиг дундаж масстай одод цөмийн түлшээ дуусгасны дараа ийнхүү гаднах хальсаа сарниулан алдаж үлдсэн массаараа цагаан одой од болон хувирдаг. Төвд нь байх тэр жижигхэн цагаан зүйл бол өнөөх цагаан одой од нь эргэн тойронд нь байх тэр их тоос мананцар бол нэгэн цагт түүний хальс байсан материалууд нь цагаан одой одноос ялгарах энергид туугдаж, гэрэлд нь гялалзаж буй үзэгдэл юм.
4. Галактикийн бөөгнөрөл
Мянга мянган галактикууд энэ дүрсэнд цугларсан байна. Жеймс Веббийн хурц нүд, ертөнцийн өөрийнх нь үзэсгэлэнтэй дүр төрх, мянга мянган галактик, огторгуйг мурийлган таталцлын линзийн нөлөөг үүсгэж буй төвд нь орших асар их массын бөөгнөрөл энэ гайхалтай дүр зургийг харуулж байна.
Уудам энэ ертөнцийн гүнд юу нуугдаж байгаа бол...?