Амны хаалт зүүгээгүй иргэнийг 100 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгох тухай Улсын онцгой комиссоо мэдээлсэн билээ. Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас дээрх асуудлаар болон гэрээр тусгаарлагдсан иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Цагдаагийн байгууллагаас цар тахлын үед хорио цээрийн дэглэм тогтоох чиглэлээр ОБЕГ-тай хамтарч гадуур тодорхой зорилгогүй явах, бага насны хүүхдийг гадаа тоглуулахгүй байх, амны хаалт зүүх чиглэлээр ажиллаж байна. Амны хаалт зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгоно. Тусгаарлалтын байрнаас гарсан иргэд өөрийгөө хэрхэн, яаж тусгаарлах бэ гэдэгт тодорхой зөвлөмж өгч мөрдүүлнэ. Тусгаарлалтын байрнаас гарсан 13 иргэн сураггүй байна гэсэн мэдээлэл цацагдсан. Үнэн ташаа мэдээлэл. Нийт 11 иргэний хаягийг тодруулсан, түүнээс биш зугтаагаагүй. Хоёр иргэн өөр хаяг дээр өөрийгөө тусгаарласан байна лээ. Тиймээс яг хаана тусгаарлах эсэхийг бүрэн тодруулж байж тухайн бүсийн онцгой комисст нэрс хүргүүлсний дагуу давхар хянана. Хаягын бүртгэлээсээ шилжсэн 200 гаруй иргэн бий. Гэрээр тусгаарлагдахаар гарсан иргэдийн хариуцлага сайн байна.
-Дөрөвдүгээр сарын 15-нд Замын-Үүдэд тусгаарлагдсан иргэн сураггүй байгаа гэсэн. Олсон уу?
-Хүнд өвчтэй настай хүн байсан. Тэр хүн тусгаарлагдсан.
Гэрээр тусгаарлагдсан иргэдийн гэрийн үүдэнд тусгай наалт наасан нь хүний эрх зөрчсөн үйлдэл болохгүй юу?
-ХҮЭК-т хандаж зөвлөгөө авсан. Коронавирусний халдварын үед зөвхөн тухайн хүний эрх гэхээс илүүтэй нийтийн эрхийг хамгаалах үүднээс ийм арга хэмжээ авч байна. Гэхдээ зарим иргэд хуулсан тохиолдол бий. Үүнийг хянаж байна.
-Австрали дахь визний зөрчилтэй иргэдэд хар тамхи дарах гэж байна гэсэн. Энэ асуудлыг яах бэ?
-Ийм асуудал бүх улсад гарч байна. Тиймээс визний хөнгөлөлттэй нөхцөлд дэлхий нийт чиглэсэн. Бусад асуудлыг холбогдох хүмүүсээс нь тодруулах нь зүйтэй болов уу.
Сэтгэгдэл (3)