Арванхоёрдугаар сарын 15-нд Лос-Анжелесын олон улсын нисэх онгоцны буудлын дөрөвдүгээр терминалын ажилчид нэгэн эмэгтэйн цүнхэнд үзлэг хийжээ. Учир нь рентген аппарат дээр цүнхнээс сэжигтэй зүйлсийг илрүүлсэн байна.
Нээж үзэхэд дотор нь 82 ширхэг динамит, гурван хутга, хоёр гар бууны хэлбэртэй түлхүүрийн оосор, нэг ширхэг чинжүүний шүршигч байжээ.
Тус онгоцны буудлын аюулгүй байдлын албаны захирал Жейсон Пантагес мэдэгдэлдээ "Нэг гар тээшинд ийм олон хориотой зүйл байгаа нь маш их анхаарал татаж байна. Бүх зорчигдод нисэх онгоцны буудалд ирэхээсээ өмнө цүнх, тээшээ сайтар шалгахыг сануулъя" хэмээжээ.
Тухайн эмэгтэй хэрэглээний зориулалттай динамит авч явсан бөгөөд энэ нь мэргэжлийн үзүүлбэрт ашигладаг динамиттай харьцуулахад тэсрэх чадвар муутай байдаг. Ямар шалтгаанаар эдгээрийг тээвэрлэж явсан тодорхойгүүй байгаа ажээ.
Дэлхийн аль ч нисэх компани салют, динамит гэх мэт тэсрэх бодисыг ачаа тээшиндээ авч зорчихыг хатуу хориглодог билээ.
Л.Баяр