ФИФА-гийн эмэгтэйчүүдийн дараагийн хоёр ДАШТ-ийг шууд дамжуулах эрхийг Netflix авчээ. FIFA болон Netflix-ийн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, 2027, 2031 онд болох FIFA-гийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг АНУ-д зөвхөн Netflix-ээр үзэх ажээ. Тэд өнгөрсөн долоо хоногт уг шууд дамжуулалтын гэрээг үзэглэсэн аж.
ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино "Энэ бол спортын хэвлэл мэдээллийн эрхийн чухал төлөөх мөч. Энэхүү гэрээ нь FIFA-гийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон дэлхий дахинд эмэгтэйчүүдийн спортын бодит үнэ цэнийн талаарх хүчтэй мессеж болж байна" гэжээ. Бразил улс 2027 онд ДАШТ-ийг зохион байгуулах бол 2031 оны тэмцээнийг зохион байгуулах эрхийг ФИФА хараахан зарлаагүй байгаа аж. Тэд ямар нөхцөл, үнээр гэрээ хийсэн тухайгаа тодорхой дурдаагүй байна.
Netflix-ийн Агуулга хариуцсан захирал Бела Бажариа “Энэхүү гайхамшигт тэмцээнийг Netflix-д авчрах нь зөвхөн тоглолтын дамжуулалт биш, мөн эмэгтэйчүүдийн спортын хөгжи, соёл, хүсэл тэмүүллийг тэмдэглэх явдал юм” гэж хэлэв.
Л.Баяр