Өнөөдөр тэнгэрт нар, сар, од гурав зэрэг харагдсан сонин үзэгдэл гарсан тухай мэдээлэл тархлаа. Иргэд энэ үзэгдлийг ихэд бэлэгшээн олж харсан хүн азтай, мөнгөтэй байна хэмээн харахыг хичээж байгаа юм. Харин энэ үзэгдлийн талаар Одон орон судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Тунгалагаас тодруулахад тэнгэрт харагдсан од нь Сугар гариг бөгөөд үе үе ингэж тод харагддаг аж. Сугар гараг 8 дугаар сарын эхээр буюу энэ долоо хоногтоо ингэж тод харагдах юм байна. Энэ гариг нь хавар, зуны цагт өглөө нар мандсны дараа, заримдаа өдөр ийнхүү тод харагддаг гэв. Харин сарны хувьд өнөөдөр Сугар гаригийн урдуур өнгөрч таарсан юм байна. Мөн билгийн тооллын шинийн 15-наас хойш сар ийнхүү өдөр харагдах нь элбэг болдог гэлээ.
Энэ үзэгдлийн тухай Nationalgeographic сэтгүүлийн сайт дээр өнөөдөр мэдээлсэн бөгөөд "Сугар гариг сарны цаагуур орох үзэгдэл" гэж тайлбарласан байна. "Үүлгүй, цэлмэг тэнгэрт илүү тод үзэгдэх бөгөөд мэргэжлийн дурангаар харахад тэнгэрт алмаз эрдэнэ шиг гялалзан харагддаг. АНУ, Баруун Европын орнуудад өнөөдөр өөрсдийнх нь цагийн бүсээр 13.05-14,50 минутын хооронд илүү тод ажиглагдана. Мөн бууралттай шил зүүж 30 секундээс 1 минут хүртэлх хугацаанд ажиглавал илүү тод харагдана" гэжээ.
Үдээс хойш Сугар гариг, сар хоёрын зай холдох юм. Сугар гариг заримдаа 3,4 дүгээр сард ч ингэж өдрийн од шиг тод харагдах нь байдаг аж.
Үдээс хойш Сугар гариг, сар хоёрын зай холдох юм. Сугар гариг заримдаа 3,4 дүгээр сард ч ингэж өдрийн од шиг тод харагдах нь байдаг аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
Сэтгэгдэл (9)