Маскууд дээрх урд талын үсгэн тэмдэглэгээ нь ямар төрлийн бохирдлыг шүүх вэ гэдгийг харин арын тоо нь тухайн бохирдлын хэдэн хувийг нь шүүж чадах вэ гэдгийг илтгэдэг. Жишээ нь N95 нь нарийн ширхэгтэй тоосонцрын 95 хувийг шүүж чаддаг тул PM2.5 болон түүнээс том хэмжээтэй тоосонцор, бохирдлыг шүүх хүчин чадалтай.
Харин N99 болон N100 маскууд 99 болон 99.97 хувьхүртэлх нарийн ширхэгтэй тоосонцрыг шүүдэг учраас илүү өндөр хамгаалалттай байхжишээтэй. Үүнийг мэдсэн ч заримдаа маск дээрх үсгүүд хоёр заримдаа бүр гурван үсэг байдаг нь улс улсын стандартаас хамааралтай ажээ.
Тухайлбал N тэмдэглэгээг дийлэнхдээ нь АНУ-д ашигладаг бол KN нь БНХАУ-ын стандарт юм. Аль улсынх гэдгээр нь ялгаж байгаа болохоос шүүлтийн чадамжийг ард талын тоо нь илэрхийлнэ гэсэн үг. Харин FFP нь Европын Холбооны стандарт бөгөөд FFP1 маск нь N95 масктай, FFP2 нь N95- аас N99-ийн хооронд, харин FFP3 нь N99 стандарттай тэнцдэг.
N цуврал: Энэ төрлийн маскууд (N95, N99) нь тосон бус бохирдол буюу тоос, тоосонцор, утаа, вирус, бактери зэргээс хамгаална хэмээн ойлгож болно.
P цуврал: Энэ төрлийн маскууд нь тосон суурьтай бохирдолд ч тэсвэртэй тул химийн будаг ашиглаж байгаа нөхцөлд эсвэл химийн туршилт хийж байгаа ашиглах нь элбэг.
R цуврал: N цувралаас илүү өндөр хамгаалалттай бөгөөд тосонд суурилсан бүх төрлийн бохирдлыг шүүж чаддаг. Тухайлбал, пестицид, шүршдэг будаг зэрэг барилга, үйлдвэрийн бохирдолтой нөхцөлд ашиглах боломжтой. Гэхдээ найман цагаас илүү удаан зүүж болохгүйг анхаараарай.
Л.Баяр