Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл цэргийн онц байдал зарлаж, улс орноо гайхшруулсан. Уг хэрэгтэй холбоотойгоор түүнд мөрдөн байцаах хэсгийнхэн ням гарагт зарлан дуудах хуудас явуулсан. Гэвч тэр тушаалыг үл тоожээ. Иймд өнөөдөр дахин зарлан дуудах хуудас илгээхээр төлөвлөсөн аж.
Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей өнгөрсөн Бямба гаригт Юн Сук Ёлын импичментийг баталсан. Одоо Үндсэн хуулийн цэц 180 хоногийн дотор Юныг огцруулах эсэхийг шийднэ. Импичмент гэдэг нь төрийн дээд албан тушаалтнуудтай хууль тогтоогч байгууллагын зүгээс хариуцлага тооцох, огцруулах онцгой дэг журам юм. Импичмент нь хувь хүмүүс өндөр албан тушаалд хүрэх (сонгууль, соёрхон батлах, томилох) үндсэн хуулийн ердийн журмаас татгалзах явдал бөгөөд энэ нь ерөнхийдөө парламентад үнэмлэхүйн олонхыг шаарддаг тул албан тушаалаа ноцтойгоор урвуулан ашигласан гэж үзсэн хүмүүст зориулагдсан байдаг.
Түүнийг дотоодод бослого өдүүлсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт сэжиглэн байцаахаар ийн зарлан дуудах хуудас илгээгээд буй. Хэрвээ хоёр дахь дуудлагыг тэр дахин үл тоомсорловол хүч хэрэглэн баривчилж магадгүй байна. Тус улсын Эрүүгийн хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тушаалыг биелүүлээгүй тохиолдолд прокуророос баривчлах захирамж гаргадаг аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)