Оскарын шагналт жүжигчин Жэйми Фокс өнгөрсөн баасан гарагт Беверли Хиллсийн нэгэн ресторанд төрсөн өдрийн үдэшлэг дээр бусадтай зодолдож, гэмтэл авсан байна.
Тодруулбал, өөр ширээнд сууж байсан хүн түүн рүү шил шидэж, ам хэсэгт нь оносон байна. Тэр оёдол хийлгэсэн бөгөөд цагдаа нар хэргийг шалгаж байгаа гэнэ.
Беверли Хиллсийн цагдаагийн газраас “344 N. Camden Drive тоотод байрлах “Mr. Chow” ресторанд 22 цагийн орчимд уг хэрэг болсон. Хэрэгтэн үхлийн аюултай зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй гэсэн дуудлага ирсний дагуу очсон. Мөрдөн байцаалтын явцад алба хаагчид үхлийн аюултай зэвсгээр халдсан нь үндэслэлгүй болохыг тогтоосон. Харин хэрэг явдал нь талуудын хооронд харилцан маргаантай үүссэн. Урьдчилсан мөрдөн байцаалт явуулж байгаа. Мөн ямар ч баривчилгаа хийгээгүй” гэж мэдэгджээ.
Л.Баяр