Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "2028 он гэхэд хотын агаарын бохирдол 50 орчим хувиар буурах төлөв харагдаж байгаа. Дэд төвүүдийн дэд бүтцийн ажил дууссны дараа барилгын ажил эхэлнэ. 2026 онд Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор агаарын бохирдол 20-25 хувь буурна гэж тооцоолж байгаа. Туулын хурдны зам ашиглалтад орсноор машинаас гарч байгаа агаарын бохирдлыг 20-30 хувь буурна гэж үзэж байна.
Агаарын бохирдол өмнөх жилүүдийнхтэй ижил байгаа. Харин хүхрийн хэмжээ ихэссэн. Сайжруулсан түлш рүү шилжсэнээр агаарын бохирдол 50-60 хувь буурсан" гэв.
Сэтгэгдэл (7)