“Барселона” талбайдаа “Леганес”-т гэнэтийн ялагдал хүлээснээр Ла лигийн тэргүүлэгчийн байр сууриа алдах дөхөв. Испанийн алдарт Барселона баг гоолын зөрүүгээр Атлетико Мадридаас илүү, гуравдугаар байрт бичигдэж буй Реал Мадридаас нэг оноогоор илүү байв.
Тоглолтын 4 дэх минутад Оскар Родригесийн булангийн цохилтыг Серхио Гонзалес гоол болгосноор Леганес баг аваргуудыг буулга авч дуулиан тарьсан юм. Барселона баг бөмбөг эзэмшилт хаалганд чиглэсэн цохилтын тоогоороо илүү байв. Тэд нийтдээ 20 аюултай цохилтыг хийсэн ч амжилт олсонгүй.
Өмнө нь ням гарагт Атлетико Хетафег 1:0-ээр буулгаж авснаар Барселонатай оноо тэнцсэн юм. Аваргуудын Реал клуб өнгөрсөн бямба гарагт Райо Вальеканогийн талбайд цочилж, 3:3-ын харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Барселона баг нийт 18 тоглолт хийж, 12 ялж, хоёр тэнцэж, дөрөв ялагдсан амжилтаар хүснэгтийг тэргүүлж буй.
Л.Баяр