Зам, тээврийн яамнаас автотээврийн зорчигч үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ая тухтай аялах, зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд автотээврийн орон нутгийн зорчигчдын тоо 2024 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 1.7 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 18 хувиар өсжээ.
Түүнчлэн, 2024 онд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлээр Хавирга-Ар хашаатын боомт, Ханги-Мандалын боомт, Шивээхүрэн-Сэхээгийн боомтоор зорчигчийн тогтмол бус тээвэрлэлтийг эхлүүлж, 124 мянган зорчигч тээвэрлэсэн бол оны эхний 11 сарын байдлаар нийт 727 мянган зорчигчид улс хоорондын автотээврийн үйлчилгээг үзүүлжээ.