1990-ээд онд Английн "Манчестер Сити" багийн тоглогч байсан Михаил Кавелашвили Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Өдгөө 53 настай тэрбээр уг сонгуульд нэр дэвшсэн цор ганц хүн байсан бөгөөд өрсөлдөгчгүйгээр ялалт байгуулжээ.
Тодруулбал, одоогоос долоон жилийн өмнө Гүржийн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар бус парламент, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчдөөс бүрдсэн 300 хүний санал хураалтаар сонгосон юм. Санал хураалтад нийт 225 сонгогч оролцсоны 224 нь түүнд санал өгчээ.
Түүний тангараг өргөх ёслол энэ сарын 29-нд болох аж.
Гүрж улсад 10 дугаар сарын сүүлээр хурцадмал байдал үүссэн. Үүний гол шалтгаан нь эрх баригч "Гүржийн мөрөөдөл" намыг барууны орнуудаас татгалзаж, Оросыг дэмжигч, авторитар бодлого баримталж байгаатай холбоотой. Энэ цаг үед Михаил Кавелашвилиг сонгох нь иргэдийн жагсаал цуглаан улам өргөжих магадлалыг нэмэгдүүлж болзошгүй.
Жагсагчид сонгуулийн санал хураалтын өмнө парламентын ордны гадаа жагсагчид цугларч, хөлбөмбөг тоглож, ордон руу торгуулийн хуудас даллах зэргээр Кавелашвилиг ёожлож байжээ.
Л.Баяр