ДАШТ-2018-д оролцох Германы хөл бөмбөгийн шигшээ багийн хөгжөөн дэмжигчид багтаа зориулж “Түүхийг хамтдаа бичилцэе” /Zusammen. Geschichte schreiben/ гэсэн уриаг сонгон авчээ. Энэ тухай Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Тус холбооноос ДАШТ-нд оролцох багуудын урианы талаар хөгжөөн дэмжигчдийн дунд явуулсан санал асуулгын дүнг пүрэв гарагт танилцуулжээ. Эдгээр уриа нь хөлбөмбөгчдийн сууж явах автобусуудыг чимэглэх юм.
Ингээд бусад бүх багийн уриаг танилцуулъя.
Саудын Аравийн шигшээ багийн уриа – Цөлийн рыцариуд
Уругвай – Орост нар ээж байна, тэнгэр бүхэлдээ огторгуйн номин өнгөтэй байна. (Brilla el sol en Rusia, el cielo es todo celeste)
Египет – Таныг фараон гэж хэлэх үед дэлхий даяараа босч сонсох ёстой /When you say Pharaohs, the world must get up and listen).
В хэсэг
Португал – Өнгөрсөн үе бол алдар нэр, одоо үе бол түүх (O passado e gloria, o presente e historia);
Испани – “Хамтдаа байхдаа бид ялагдашгүй” (Juntos somos invencibles);
Марокко – “Атласын арслангууд бол Мароккогийн бахархал (The Atlas lions, pride of Morocco);
Иран – “80 сая хүн бол нэг үндэстэн, нэгэн хэмнэлт зүрхний цохилт” (80 million people, 1 nation, 1 heart beat);
С хэсэг
Франц – “Та бүхний хүч ба бидний хүсэл тэмүүлэл. Хөх цэнхрүүд урагшаа!!!” (Votre force, notre passion. Allez les bleus!!! - фр.);
Австрали – “Эрэлхэг зоригтой бай, алтлаг ногоон Соккерузууд аа” (Be brave, be bold, socceroos in green and gold);
Перу - "Бид буцаж ирлээ! 30 сая перучууд гадагш мордлоо” (Estamos de vuelta! Acá viajan más de 30 millones de peruanos);
Дани – “Бид хамтдаа түүхийг бүтээлцэнэ” (Sammen skaber vi historie);
D хэсэг
Аргентин - "Мөрөөдлийнхөө төлөө хамтдаа" (Unidos por una ilusion);
Исланд - "Мөрөөдлөө биелүүлцгээе" (Látum drauminn verða að veruleika);
Хорват - "Жижиг улс ба агуу том мөрөөдөл” (Mala zemlja. Veliki snovi);
Нигери - "Африкийн бахархлын даль жигүүр” (The wings of african pride);
Е хэсэг
Бразил - "Таваас илүү одод ба 200 сая зүрх” (Mais que 5 estrelas 200 milhões de corações);
Швейцарь - "Дөрвөн өөр хэл ба нэг үндэстэн” (Four languages, one nation);
Коста-Рика - "Улс даяараа тоглож байгаа үед боломжгүй зүйл гэж үгүй” (No hay imposible cuando juega todo un país);
Серб - "Нэг баг, нэг мөрөөдөл–Серб! (Jedan tim, jedan san - Srbija!);
F хэсэг
Мексик - "Мексикт бүтээв, ялалтын төлөө бүтээв!" (Hechos en Mexico! Hechos para la victoria!);
Швед - "Шведийн төлөө хамтдаа!" (Tillsammans för Sverige!);
Өмнөд Солонгос - "Азийн барууд аа, дэлхийг байлдан дагуулцгаая!" (Tigers of Asia, Conquer the world);
G хэсэг
Бельги - "Улаан чөтгөрүүд үүрэг гүйцэтгэхээр явлаа" (Red Devils on a mission);
Панам - "Панам бол хоёр тэнгисийн хүч" (Panama! La fuerza de dos mares);
Тунис - "Орос оронд бүргэдүүд нисч байна. Хөлбөмбөгчид ба хөгжөөн дэмжигчид гар гараасаа барилцана” (Russia here comes the eagles hand in hand players and fans);
Англи - "Бидэнд ялалт авчраарай" (Send us victorious);
Н хэсэг
Польш - "Польш орон, урагшаа!" (POLSKA DAWAJ!)
Сенегал - "Боломжгүй гэдэг үг сенегальчуудад хамаарахгүй” (Impossible n'est pas senegalais);
Колумб - "Нэг мөрдөөдөл, гурван өнгө ба 50 сая зүрх" (Aquí van 1 sueno, 3 colores y 50 millones de corazones);
Япон - "Хөх самурайчууд аа, тулалдацгаая!" (It"s time to battle, samurai blue!).