Хонь - (3/21-4/19)
Амьдралыг тэтгэгч нар нь Хамтатгахын орд руу хөдөлнө. Энэ нь өөртөө итгэлтэй байхад нөлөөлж, найз нөхөд дээрээ зочлох буюу нийгмийн үйл ажиллагаанд оролцоно. Найзтайгаа дэлгүүр хэсч, худалдаа хий. Эсвэл хөршдөө туслах зэргээр хэрэгтэй хүн гэдгээ мэдэр. Гэхдээ хэт бардам загнах хэрэггүй, нэр төрөө сайнаар батлахыг хичээ.
Үхэр - (4/20-5/20)
Өглөө босонгуутаа гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болгоорой. Удаан хугацаанд зочлоогүй найз нөхөд зэрэг чухал хүмүүстэй уулзах гэж байгаа бол эхлээд гоо сайхны салонд орж массаж хийлгэ. Дэлгүүрээс дуртай хувцсаа худалдан ав. Гэхдээ эдийн засаг мөнгөтэй холбоотой асуудлууд үүсч болзошгүй. Ухаалаг байж чадвал зохицуулахад хэцүү биш бөгөөд энэ нь танд сайхан ирээдүйг авчрах болно.
Ихэр - (5/21-6/21)
Шинэ санаа, шинэ эрч хүч танд амьдралдаа чухал өөрчлөлт хийх боломж өгөх болно. Гэхдээ ихрийхний олон зүйлийг зэрэг хийх чадвар тийм ч өндөр байхгүй бололтой. Нэг зүйлд сайтар төвлөрч, түүнээс гарах үр дүнд сэтгэл хангалуун бай. Хэрвээ та өөрийн санаа, хүсэл зоригоо бусдад илэрхийлэхийг хүсдэг бол яг одоо хамгийн тохиромжтой үе. Бусдад хэр их тусална төдий чинээ тэдний тусыг хүртэх болно.
Мэлхий - (6/22-7/22)
Од гарагийн зохилдлогоор өнөөдөр та тун завгүй байх нь. Өнөөдөр аль болохоор их зүйлийг амжуулахыг хичээ. Үдээс хойш нар, cap хоёр хоёулаа таны тайван бус байдал, ганцаардлын гэр болох ихрийн ордод орох тул эрч хүч чинь буурах болно. Өнөөдөр шинэ cap ихрийн ордод байгаа нь Мэлхийн ордныхны хувьд сэтгэл хөдлөм үйл явдал юм. Бие махбод, эрүүл мэнд, оюунлаг үзэл бодол ба бүтээлч эрэл хайгуулын гэх мэт бүх л талбарт шинэ эхлэл тавихыг чинь од гарагийн тохироо хөхүүлэн дэмжих болно.
Арслан - (7/23-8/22)
Ихрийн ордны зүг харсан Шинэ Cap нарны хиртэлтийг тэтгэх нь улс орны хэмжээнд нөлөө үзүүлэхийн илрэл гэдгийг та мэдэж байгаа байх. Энэ хиртэлт арслангийн ордныхонд шинэ нөхөрлөл хамтын ажиллагааг авчирна. Та юу хүлээв? Гэртээ ганцаараа урвайж суух хэрэггүй. Гадагш гарч олны үймээнд хутгалдаж бужита. Та олон янзын ааштайгаас гадна хувирал ихтэй ч хэн нэгэн таны хайр халамжийг мэдрэх байх.
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр нэлээд завгүй өдөр болох бололтой. Таны ажил төрөлд гайхалтай сайн нөлөө үзүүлэх болно. Нэр хүнд өсөх бөгөөд мэргэжлийн хүрээнд нэлээд ахиц дэвшил гарна. Ойрын өдрүүдэд тушаал дэвших магадлал маш өндөр байх бөгөөд цалингаа нэмүүлэх талаар саналаа хэлэх, ашигтай бизнес хэлэлцээр хийхэд таатай байх болно. Та сэтгэл санаагаа сэргээж, мөрөөдлийн ажилдаа орохоор төлөвлөж байгаа бол энэ үеийг алдах хэрэггүй.
Жинлүүр - (9/23-10/22)
Юунд итгэнэ, түүнийгээ бүтээнэ. Ажлынхаа хоцрогдлыг арилгах хэрэгтэй. Хайртай хүмүүсээ хайхрахгүй орхиж болохгүй. Ажил зугтаад явчихгүй, харин хайртай хүмүүс тань өөрсдийнхөө зүрх сэтгэлийг дүүргэх өөр нэг хүн олж магадгүй. Хамт амралтанд явахаар төлөвлөгөө боловсруул, өөрсдийн мөрөөдлөө ярилц. Үдшийг хамтдаа ая тухтай өнгөрүүлээрэй.
Хилэнц - (10/23-11/21)
Нар нь мөнгө, хадгаламж, өр, аз туршсан хөрөнгө, өв хөрөнгө, татварыг илтгэдэг 8-р гэр болох Ихрийн орд руу хөдөлснөөр маш завгүй өдөр ирнэ. Үд дундад Ихрийн ордыг Шинэ cap дайрснаар шинэ эхлэлийг зарлан тунхаглана. Чухал хүнтэйгээ дотно байх гэсэн хүсэл төрнө. Асуудлын гүнд орж чаддаг, шинэ зүйлийг хийхэд хэзээд бэлэн Хилэнцүүд 8-р гэрийн нөлөөгөөр нууцлаг, ер бусын, бүх зүйл нь нуугдмал салбар хүрээг сонирхож эхлэх байх.
Нум - (11/22-12/21)
Өнөөдөр та арилжаа наймааны гэрээ хэлэлцээрийг тун амжилттай хийж чадах бололтой. Бусдын хувьд энэ нь ихээхэн эрсдэл дагуулах байсан ч та өөрөөр харж, улмаар ашигтайгаар эргүүлж чадах нь ээ. Үдшийг эрүүл мэнддээ анхааран, жингээ барихад зориулахыг зөвлөе. Сайхан зүүд зүүдлэх бөгөөд биелэх магадлалтай байна. Хүнсний ногоо эсвэл ногоон талбай зүүдэлбэл зүүд биелнэ.
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр та хэвийн өдрүүдээс арай илүү унтах бололтой. Та сэргэлэн байж, ирэх долоо хоногийг стрессгүй төвөггүй давж чадахаар байна. Найз нөхөдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх, сонирхсон хоббигоо оролдох нь таны бүтээлч ур чадварыг нээнэ. Залуус спортын арга хэмжээнд оролцох нь танд бахархах сэтгэл төрүүлнэ. Зарим матрынхны хүүхдүүд албан ёсны арга хэмжээнээс шагнап гардан авна.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр ажлын ерөнхий дүр зургийг харах таны чадвар гаргууд байна. Бусдын шинэ санаагаар баяжуул. Нар ихрийн орд руу очиж, таныг хайрын гэрлээр ээж байна. Гэр бүл, спорт, нийгмийн ажлыг зохицуулахдаа эмх замбараатай, хөгжилтэй байлгахыг бод. Үдэш шинэ, бүтээлч ажил эхлүүлэх эсвэл романтик хайр дурлалтай учрах бололтой. Өөрийн мэдлэг чадвараа зөв үнэлснээр шинэ төсөл дээр ажиллах боломж нээгдэнэ.
Загас - (2/19-3/20)
Баяр хөөрийг хайж байгаа Загаснууд өнөөдөр өөрийгөө зоригжуулах хангалттай сэтгэл зүйн бэлтгэлтэй байж чадна. Та зүгээр суугаад, залхуу хүн шиг байхыг хүсэхгүй. Харин өдөр тийшээ шинэ cap Ихрийн ордыг дайрсанаар, таны ажил хэргийн гэрээ, өмч хөрөнгийн хэлэлцээр амжилттай болох боломж хоёр дахин өснө. Гэртээ цахилгаан хэрэгсэл, тавилга худалдан авахаасаа өмнө үнийг нь сайн харьцуулж хараарай.