Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн Хотлындэнж гэдэг газарт өнгөрсөн баасан гарагт ойн түймэр гарчээ. Ойн түймрийг унтраахаар Увс аймгийн Онцгой байдлын аврах ангийн 10 албан хаагч, техник хзрэгсэлтэйгээр ажиллаж байна. Түймэр гарсан шалтгааныг ОБЕГ-аас тодруулахад, Увс аймгийн Онцгой байдлын албаныхан түймрийн голомтод ажиллаж байна. Одоогийн байдлаар түймэр унтраагүй. Ямар шалтгаанаар ойн түймэр гарсныг хараахан тогтоогоогүй байгаа” гэв. Есдүгээр сарын эхний байдлаар Хөвсгөл аймгийн Ренчин-лхүмбэ, Цагааннуур сумын заагт байх Хоолойн зах багийн Хар давааны ам гэдэг газарт cap гаруй хугацаанд ойн түймэр гарч байжээ.