4. Эзний тамга. 2005 он. Бие биендээ тийм ч таатай ханддаггүй хоёр хүн Монголын тэргүүний тамгыг хүлээлцлээ. Эзний алба ээлжтэй гэдэг. Дөрвөн жилийн дараа Н.Энхбаяраас тамга авах хүн зургийн баруун буланд багтаж орсон харагдана.
6. Өргүй! Шинэ оны өмнөх тэр орой гэнэт Монгол улс “их өр” хэмээн нэрлэгддэг ЗХУ-ын авлагаас салснаа мэдэв. ТВ-ийн хөтлөгч хүртэл эфиртээ уйлна. Ямраар ч ярьсан Н.Энхбаярын нэр энэ үйл явдалтай яалт ч үгүй холбоотой.
7. Фэн. Олон хүн Н.Энхбаярын улс төрийн фэн байв. Хамаг байдгаа хаяад, хамаг бүхнийг олж авахаар түүнийг дагах хүн даанч олон. Ерөнхийлөгч харин Амархүүгийн дууг сонсох дуртай фэн нь байжээ.
9. Бурхан багшийн “найз”. Сүсэг бишрэлээ тэр нуудаггүй байв. Монгол улс бурхны шашны чиглэлийн маш олон арга хэмжээнд оролцдог төрийн тэргүүнтэй байлаа.
10. Залбирал. Гэвч Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийнхээ дагуу өөр шашин шүтдэг олон хүн Монголд бий.
11. Гэр бүл. Ононгийн Цолмон хэмээх эмэгтэй Монгол улсын тэргүүн хатагтай байв. Н.Энхбаяр гэдэг бие хүнийг энэ эмэгтэйн оролцоогүйгээр төсөөлөхөд бэрх. О.Цолмон мөн ТТГ-ын зөвлөх, ХХБ-ны ТУЗ-ийн гишүүн, “Чөлөөт хэвлэл” сангийн тэргүүн байжээ. А.И.Филатовагаас хойш ийм идэвхтэй, эрхтэй тэргүүн хатагтайг монголчууд үзээгүй билээ.
12. Хүү. Тэргүүн хатагтайг эс тооцвол түүний гэр бүл тун нууцлаг. Хүүхдүүдийнх зургийг албан ёсны арга хэмжээнээс тун ховор олно. Э.Батшугар паппарацийн дуранд.13. Азтай ерөнхийлөгч. 7/1 үймээний дараа Монголын ард түмнийг нэгтгэсэн олимпийн медаль. “Томчууд” төрийн ордонд ёслон тэмдэглэчихээд төв талбай руу гарч ирэн ард түмэнтэйгээ хамт хөөрөв. Градус нэлээн өндөр.
14. Азтай ерөнхийлөгч азтай аав, ээжтэй хамт. Олимпийн аварга Э.Бадар-Ууганыд зочилж, баяр хүргэв. Оргилуун дарс, “Чингис” архитай ширээ.
15. Санта. Н.Энхбаяр спортод дуртай, бие сайтай хүн.
16. Хамтдаа. Дараа дараагийн наадмаар ард түмэн тэдний байрыг солих сонголт хийх болно.
17. Кино эхлэхийн өмнө. Ерөнхийлөгчийн хувиар даллан мэндчилдэг хугацаа нь дуусч байгааг Н.Энхбаяр мэдээгүй яваа. Мэдсэнийхээ дараа ч бодит байдалтай эвлэрч чадаагүй юм. Ар талд нь байгаа С.Баяр, У.Хүрэлсүх нар удахгүй түүнтэй нэг нам биш болно. Зургийн баруун ард алга ташин зогсоо Т.Билэгт түүнтэй хамт нэр холбогдсон авилгын хэргээсээ зугтаж АНУ руу зугтан гарна.
18. Сонголт 2009. Дөрвөн жилийн өмнө Монголын сонгогчдын 53 хувь нь түүнийг дэмжин төрийн тамга атгуулсан бол энэ удаа буцаан хурааж авав.
19. Иргэн Н.Энхбаярын гунигтайхан харц. Олон жил яригдсан авилгын хэрэгт дууддаг газраас нь дуудаад эхэлжээ.
20. Бэхлэлт. “Би айхгүй” гэж мэдэгдсэн ч тэр гарсангүй.. Хэдхэн мөчийн дараа Монгол улсын бүх том албыг дараалан хашсан хүний хөлийг нь гозолзуулан аваад явна...
24tsag.mn
Сэтгэгдэл (123)