
Д.Дорлигжавын хувьд” Би энэ асуудлыг нухацтай шалгуулна. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй. Намайг сайд дээр яригдаад УИХ-ын дарга санал тавиад эхлэхэд л Х.Тэмүүжин хүн явуулж энэ суудалд сууж болохгүй гэж шаардаж шахсан. Танидаг найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийнхэн гээд олон ч хүнээр намайг ятгуулсан. Ятгаад дийлэхгүй болохоороо миний нэр хүндэд халдаж гүтгэлэг явуулсан. Би ийм зүйл огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Үүнийг хуулийн байгууллагаар нэлээд суурьтай шалгуулна. Энэ зүйл арай хэтэрлээ, хатуудлаа” гэж мэдэгдсэн. Гагцхүү шалгуулах дээрээ тулсан Х.Тэмүүжин гишүүний хувьд дорвитой тайлбарыг өгөхгүй явсаар өдийг хүрээд байгаа юм.
Тэгвэл Х.Тэмүүжин гишүүнийг энэ талаар удахгүй мэдээлэл хийж, өөрийн байр суурийг илэрхийлэх гэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн Д.Дорлигжавыг АТГ-т хандаж байгаа нь Х.Тэмүүжинг баримтгүй, уг асуудалд бүдрэх нь тодорхой болохоор ийм үйлдэл гаргаж байна гэж харах хүмүүс ч их байна.
Х.Тэмүүжингийн хувьд шүүхэд дуудагдаж байгаа хоёр дахь сайд асан боллоо. Өмнө нь сайд асан Ц.Нямдорж мөн шүүхэд дуудагдаж байсан билээ.
Юутай ч Х.Тэмүүжин ил гаргасан баримтаа нотолж чадахгүй бол хүнд байдалд орох юм. Д.Дорлигжав ийм шийдэмгийгээр шалгуулж байгаан учир удахгүй тайлагдах биз ээ.
Энэ асуудал бол нэлээн дуулиан дэгдээнэ. Учир нь асуудал хэрхэн шийдэгдэхээс хамаарч хуулийн шинэчлэл хэрхэн хийгдэх нь ч тодорхой болно. Нөгөө талаас энэ хэрэг бусдад муу үлгэр дуурайлал болж байгааг учир мэдэх хүмүүс хэлж суугаа юм. Шинэ, хуучин сайдууд хоорондоо хагаралдаж байгаа нь хуулийн салбарын ажилд ч нөлөөлөх зүйл. Энэ нь Х.Тэмүүжингийн гаргаж ирсэн шинэчлэлийн эсрэг хөдлөөд байгаа шинэ сайд Д.Дорлигжавын үйлдлээс ч тод харагдаж байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (74)