Ихэнх нутгаар хуурайшилт өндөр, ойрын өдрүүдэд салхи, шуургатай байх төлөвтэй байна. Иймд ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэн дараах зөвлөмжийг ОБЕГ-аас хүргүүллээ.
- Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах
- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх
- Машин техникийн утааны янданг оч баригчтай болгох
- Айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
- Хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.