Дэлхийд нэр хүндтэй 1xBet компани 1949 оны домогт тоглолтыг дурсаж байна.
Ирланд-Английн спортын өрсөлдөөний учир шалтгаан, ач холбогдол, ширүүн уур амьсгалыг тайлбарлах шаардлагагүй спорт сонирхогч бүр мэддэг. Евро 1988 дээр Английг ялсан нь Ирландын тоглогчдыг үндэсний баатрууд болгосон ба 1990 оны ДАШТ-ий тэнцээ тэдний байр суурийг улам бататгасан.
Гэвч Английн дасгалжуулагч Жек Чарлтоны удирдлага дорх энэхүү амжилтаас өмнө Ирландын шигшээ баг урт зам туулсан юм. 1882 онд Англи анхны тоглолтдоо 13:0-ээр Ирландын шигшээ багийг хожсоноос хойш, 1949 оны 9-р сарын 21 хүртэл хоёр баг нийт 57 удаа тоглож, Ирланд нэг ч удаа ялалт байгуулж чадаагүй байв. Гэвч тэр орой Ирландын шигшээ багийн тоглогчид Ливерпүүлийн Гүүдисон Парк цэнгэлдэхэд түүх бүтээхээр талбайд гарсан юм.
Английн шигшээ багийг ялалт байгуулан хэмээн амтай хүн бүр ярьцгааж байлаа. Daily Express сонин тоглолтын өмнө ийн бичсэн байв: “Хэрэв хэн нэгэн Ирландчуудад боломж байна гэж бодож байвал сэтгэцийн эмчид хандсан нь дээр.” Английн шигшээ багт тухайн үеийн шилдэг тоглогчид болох Стэнли Мэтьюс, Стэнли Мортенсен нар байгаагүй ч тэднийг орлох олон тооны тоглогчид тэдний зузаан бүрэлдэхүүнд байсан.
Английн Хөлбөмбөгийн холбоо 1950 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцуулах багаа заралчихсэн байсан тул 10-р сард болох анхны урьдчилсан тоглолтын өмнө зарим тоглогчдыг шалгаж үзэх шаардлагатай байлаа. Чухам үүний улмаас гол тоглогчдын зарим нь тоглоогүй ч хүн бүр Английн шигшээ баг ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байсан. Хэрвээ тухайн үед 1xBet байсан бол Английн ялалт байгуулах магадлал бараг нэгтэй тэнцэх байв.
Ирландын ахлагч Жонни Кэри 1949 онд Английн лигийн шилдэг тоглогчоор шалгарсан, олон жил Манчестер Юнайтед багт тоглосон туршлагатай нэгэн байсан бөгөөд эсрэг багийн хүч чадлыг сайн мэддэг байв. Зөвхөн тэр ч бус, гарааны 11 тоглогчийн 7 нь Английн дээд лигт, 2 нь хоёрдугаар дивизонд, харин ердөө 2 нь л Ирландын дотоодын лигт тоглодог байлаа.
Эдгээр тоглогчид Английн тоглогчдыг хангалттай сайн мэддэг байсан тул сандарсангүй. Англичууд эхний 20 секундэд л гоол оруулах дөхсөн ба дараагийн 30 минутын турш Английн шигшээ баг тасралтгүй довтолсон. Гэвч 32 дахь минутад өрнөсөн сөрөг довтолгооны үеэр Питер Десмонд торгуулийн талбайд унаж, Кон Мартин торгуулийн цохилт гүйцэтгэхэд Английн хаалгач бараг хаах дөхсөн ч бөмбөг хаалганы торыг хөдөлгөв. Тоглолтын аяс өөрчлөгдөөгүй ба гоол алдсан Английн шигшээ баг улам хүчтэй довтолж эхлэв. Гэвч хаалгач Томми Годвин маш сайн тоглож байв.
Хоёрдугаар үед Англи 90% бөмбөг эзэмшилтэй тоглосон ч гоол оруулж чадаагүй. Харин эсрэгээр тоглолтын төгсгөлд Ирланд сөрөг довтолгоо хийж, Английн хаалгач Берт Уильямсын алдаатай цэвэрлэгээний дараа Эвертоны тоглогч Пит Фаррелл хоёр дахь гоолыг оруулан 0:2-оор тоглолтын эцсийн цэгийг тавив. Энэ бол Английн шигшээ гэртээ анх удаа ялагдсан түүхэн өдөр байлаа.
Шок маш хүчтэй байсан тул хожим, хэдэн арван жилийн дараа ч Английн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны сайт 1953 онд Унгар Английг гэрт нь хожсон Европын анхны баг хэмээн бичсээр байв.
Энэ тоглолт Ирланд-Английн хөлбөмбөгийн өрсөлдөөний түүхийг өөрчилсөн. “Ногоон өмсгөлтүүд” өөрсдөдөө итгэж, Англид хамгийн хүчирхэг баг ч ялагдаж болдгийг сануулсан юм. Өнөөг хүртэл хоёр баг нийт 18 удаа тоглосон: Ирланд 2 удаа хожиж, 8 удаа тэнцэж, 8 удаа хожигдсон байна.
1xBet Монгол-оор дамжуулан сонирхолтой өрсөлдөөнүүдийг дагаж, хөлбөмбөгийн түүхийн нэг хэсэг болоорой!