“Нийслэлийн аварга баг” шалгаруулах багийн барилдааныг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Бүсчилсэн Хөгжлийн Хөтөлбөр”-ийн Спортын арга хэмжүүнүүдтэй уялдуулан ирэх 5-р сард зохион байгуулахааар шийдвэрлэжээ. Тус “Нийслэлийн аварга баг” шалгаруулах тэмцээний удирдамжийг энэ долоо хоногт гарган бөхчүүдэд танилцуулах аж.
Харин дөрөвдүгээр сарын 27-нд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн түүхт 80 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулагдахаар болсон байна. .