Он гараад хэд хэдэн татвар нэмэгдэж байгаа билээ. Эрх баригчид тус шийдвэрээ ОУВС-тай тохиролцсон гэх үгээр хаацайлж байгаа ч зарим улс төрчид эсрэг саналтай байна. Ингээд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарын байр суурийг "24VS24" буландаа онцолж байна.
Ж.Энхбаяр: Татвар нэмэх зөв зүйл биш
2016 оны УИХ-ын сонгуульд МАН оролцохдоо татвар нэмэхгүй. Аливаа шинэ төрлийн татварыг бий болгохгүй гэж амлалт өгсөн. Энэ амлалтыг сонссон ард түмэн биднийг сонгосон шүү дээ. Тэгэхээр ард түмний сонголтод хүндэтгэлтэй хандах ёстой. Тийм учраас татварын өөрчлөлтийг дэмжихгүй байгаа. Нийт 72 мянган иргэнээс татвар авч 50 орчим тэрбум төгрөгөөр татварын орлого өснө гэсэн тооцоо бий.
Нийгмээ чирж яваа, хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж чадаж буй 72 мянган иргэний ард 3-5 хүний амьдрал ахуй холбоотой.Тэгэхээр энд 300-400 мянган хүний асуудал хөндөгдөж байгаа юм. 25 хувийн татвар бол хүмүүсийн амьдралд доргилт үүсгэнэ. Сонгогч ард түмний итгэлийг алдаж буй зүйл юм. Зөв зүйл биш. Эдийн засгийн бүхий л харилцаанд татвар нөлөөлнө. |
М.Энхболд: иргэдийн 90 орчим хувьд татварын өөрчлөлт нөлөөлөхгүй
|
24tsag.mn
Сэтгэгдэл (37)