-
2024 оны 7 сарын 02
Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн.
-
2024 оны 7 сарын 02
15 аймгийн 81 суманд тарваган тахал гарах эрсдэл маш өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
-
2024 оны 7 сарын 02
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр долоодугаар сарын 3-4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2024 оны 7 сарын 02
Монгол Улсын хилийн боомтуудын 2024 оны долоодугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
-
2024 оны 7 сарын 02
Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн болон баяр наадмын үеийн цаг уурын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа.
-
2024 оны 7 сарын 02
Өнгөрсөн жилийн хамгийн оргил үе болох долоодугаар сарын дунд үед 4485 жуулчин ирж байсан нь нэг өдөрт хамгийн олон жуулчин ирсэн тохиолдол байв.
-
2024 оны 7 сарын 02
Олон жил усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна. Энэ талаар “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.
-
2024 оны 7 сарын 02
Монполимет группийн дансыг хааж, үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа агаад тэд ийм байдалтай 1 сар орчим болж байна. Тэгвэл Монполимет группын Ерөнхийлөгч Н.Мөнхнасан өөрийн "Х" хаягтаа дараах байр суурийг илэрхийлсэн байна.
-
2024 оны 7 сарын 02
Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж заасан байдаг. Мөн Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаас Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөхөөс өмнө чөлөөлөгдсөн шийдвэр гаргуулсан байх заалттай.
-
2024 оны 7 сарын 02
Энэ оны НӨАТ-ын хоёрдугаар улирлын буцаан олголт авах иргэдийг энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэхийг санууллаа.
-
2024 оны 7 сарын 02
Увс аймгийн Тэс сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой ирэх наймдугаар сард тохиож байна.
-
2024 оны 7 сарын 02
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2024 оны 7 сарын 02
Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
-
2024 оны 7 сарын 01
Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарсан.
-
2024 оны 7 сарын 01
Нийгмийн даатгалын хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулсан 909 189 даатгуулагч байна.
-
2024 оны 7 сарын 01
Энэ ажлын хүрээнд хашлага солих, ус зайлуулах шүүрт худаг байршуулах, худгийн таг өндөрлөх, өнгө асфальтбетон хучилт хийнэ
-
2024 оны 7 сарын 01
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөр эцэслэн батлагдсан.
-
2024 оны 7 сарын 01
2024 оны долоодугаар сарын 1-ний өдрийн байдлаар Увс, Завхан аймгийн нутгийн хойд хэсэг, Хөвсгөл аймгийн зарим хэсэг хуурайшилт ихтэй, ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэг нэн их байна.
Иймд, аялал, амралт зугаалгын ид үед иргэн бүр ой, хээрт явахдаа сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас зөвлөж байна.
-
2024 оны 7 сарын 01
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн 920 мянга гаруй цэцгийг тариад байна.
-
2024 оны 7 сарын 01
Монголын Экспортлогчдын Холбооны ерөнхийлөгч, Худалдааны гавьяат ажилтан, уул уурхайн зөвлөх инженер, доктор Д.Галсандоржтой уул уурхайн үйлдвэрлэл, ложистик, экспортын талаар ярилцлаа.