Доналд Трамп хоёрдугаар сарын 01-нээс эхлэн Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний импортод 10 хувийн татвар ногдуулах талаар бодож байгаагаа мэдэгдлээ.
Өмнө нь Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ тэрбээр, Хятад улс дэлхий даяар хар тамхины хямралыг өдөөж буй фентанилыг Мексик, Канадаар дамжуулан АНУ руу илгээж байна гэж мэдэгдсэн нь уг шийдвэрээ зөвтгөх үг байлаа.
Энэ нь Трампыг Мексик, Канад улсаас 25 хувийн импортын татвар ногдуулна гэж сүрдүүлсэн нь мөн л тэднийг бичиг баримтгүй цагаачид болон хар тамхи Америк руу нэвтрүүлж байгаа хэмээн буруутгадагтай холбоотой юм.
Хэдийгээр АНУ-ын нэрийг дурдаагүй ч мягмар гарагт БНХАУ-ын дэд ерөнхий сайд хэлэхдээ, манай улс худалдааны хурцадмал байдлыг арилгах "хож-хож" арга замыг эрэлхийлж, импортоо өргөжүүлэхийг хүсч байна гэжээ. Тарифыг нэмэх нь Д.Трампын сонгуулийн кампанит ажлынхаа туршид амласан гол амлалт байсан бөгөөд АНУ-ын эдийн засагт тустай байх болно гэж тэр хэллээ.
Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Америкт бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, дотоодын компаниудын хувьд хөнөөл дагуулж магадгүй юм.
Л.Баяр