Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Монгол Улсын экспорт нэмэгдлээ. Экспортыг улам нэмэгдүүлэхийн тулд боомт руу чиглэсэн хэд, хэдэн арга хэмжээ авахаар боллоо. Боомт бүрийн нөхцөл өөр байна. Биржийн арилжаа дорвитой нэмэгдэхгүй байгаа. Энэ нь овоолготой холбоотой түгжигдээд байна.
Нүүрсний уурхай эзэмшигч дотоодын хөрөнгө оруулагч нараас өртгийг бууруулах, тээврийн зардал, НӨАТ, АМНАТ-ыг тооцох эх үүсвэрийг эргэж харахыг удаа дараа хүсэж байгаа. Үүнийг судлаад эргэж танилцуулах үүрэг авлаа.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэ бодлогоо танилцуулсан. Үүний хариуд Хятадын талаас хариу 34 хувийн татварыг АНУ-ын бараанд ногдуулаад байгаа юм. Олон улсын энэ харилцаа манай улсын эдийн засагт нөлөөлнө. Манай улсад төдийгүй дэлхий нийтэд эдийн засгийн хүндрэл, сорилт авчрах дохио гэж ойлгож болно" гэв.