Өмнөд Солонгосын нэрт зохиолч Хан Ган өнгөрсөн оны сүүлээр "Нобелийн утга зохиолын шагнал" хүртсэн. Улмаар тэр "Нобелийн шагнал"-аас хойших анхны ном болох "Light and Thread" эсээ түүврээ хэвлүүлжээ. Уг номыг "Moonji" хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа гэнэ.
Уг бүтээл ирэх пүрэв гарагт уншигчдын хүртээл болох бөгөөд энэ нь түүний ес дэх эсээ түүвэр ажээ.
Номын нэрний хувьд Стокгольм хотноо шагнал гардуулах ёслолын өмнө тавьсан илтгэлийнх нь нэр аж. Эл бүтээл Хан Ганы Нобелийн шагнал авахдаа тавьсан лекц, шүлгүүд, өдрийн тэмдэглэлүүд зэрэг 10 орчим хэсэгтэй.
Л.Баяр