АНУ-ын алдартай стример IShowSpeed Монгол улсад хүрэлцэн ирж, Монгол улсын олон зууны түүхтэй баялаг соёлтой танилцан, нутгийн фенүүдтэй уулзлаа. Түүний YouTube сувгууд нийтдээ 40 сая дагагчидтай болох дөхөж байгаа бөгөөд бичлэгүүд нь аль хэдийн 4 тэрбум гаруй үзэлттэй болжээ. Тиймээс түүнийг Улаанбаатар хотод ирэхэд нь олон мянган фенүүд халуун дотноор угтан авсан нь гайхах зүйл биш юм.
Фенүүдтэй уулзах үеэр нэгэн шүтэн бишрэгч нь түүнд Монголын алдартай баг болох The MongolZ-ын тоглогчдын гарын үсэгтэй, албан ёсны ивээн тэтгэгч болох 1xBet-ийн логотой өмсгөлийг бэлэглэв. IShowSpeed нь Valorant, Fortnite зэрэг цахим спортын тоглоомуудыг тоглон шууд дамжуулалт хийдгээрээ алдартай болсон тул тэрбээр esports-ийн талаар өргөн мэдлэгтэй бөгөөд уг бэлгийг хүндэтгэлтэйгээр хүлээн авсан юм. Өмсгөл бэлэглэсэн тэр мөч шууд дамжуулалтын дуранд өртсөн ба 38.5 сая гаруй хүн шууд үзэж байсан юм.
The MongolZ баг нь Counter-Strike 2-ийн дэлхийн топ 5 хүчирхэг багийн нэг бөгөөд Ази тив дэх тэргүүлэгч баг юм. Мөн стример iShowSpeed шиг өөрсдийн гэсэн маш олон тооны шүтэн бишрэгчидтэй. Өнгөрсөн онд The MongolZ баг олон улсын компани болох 1xBet-ийн дэмжлэгтэйгээр хэд хэдэн томоохон тэмцээнд түрүүлсэн бөгөөд энэ улиралд илүү том ялалтуудыг зорин хичээнгүйлэн бэлтгэлээ хийж байна.
20 настай Даррен Жэйсон Уоткинс Жуниор (IShowSpeed-ийн жинхэнэ нэр) нь зөвхөн тоглоомын стримүүдээрээ биш, харин хөл бөмбөгт хайртай гэдгээрээ алдартай. Тэрбээр өөрийгөө Криштиану Роналдогийн хамгийн том шүтэн бишрэгч гэж нэрлэдэг. Сэтгэл хөдлөл ихтэй стример болох iShowSpeed нь хандив босгох хөлбөмбөгийн тоглолтуудад оролцож, WWE шоуны нэгэн хэсэг болж, хурдтай давхиж буй супер машин дээгүүр үсэрч, хамгийн галзуу сорилтуудыг ч даван туулдаг.
Монголд хийсэн аяллынхаа үеэр тэрбээр фенүүдтэй уулзаад зогсохгүй, тус улсын соёлыг ч судалсан. Тэрбээр үндэсний хувцас өмсөж, монгол хоол амталж, Чингис хааны музейг үзэж, орон нутгийн бөхчүүдтэй барилдаж, морин шоу үзэн, маш олон сонирхолтой зүйлсийг мэдэж авсан. Түүний Монголд ирсэн нь томоохон үйл явдал болж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон сая дагагчдадаа Монгол орны соёл, уламжлалыг илүү гүнзгий танин мэдэх боломжийг олгосон юм.