Филиппиний кино урлагийн томоохон оддын нэг болсон Нора Аунор лхагва гарагт 71 насандаа таалал төгссөн тухай түүний үр хүүхдүүд олон нийтийн сүлжээнд мэдээлжээ. Түүний үхлийн шалтгаан, газрын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Түүнийхүү Филиппиний жүжигчин Лотлот де Леон инстаграм хуудсандаа "Тэр үе үеийнхэнд хосгүй авъяас чадвар, ач ивээл, гар урлалын чадвараа өвлүүлсэн. Түүний дуу хоолой, оршихуй, уран чадвар нь хэзээ ч арилахгүй өв" гэжээ.
Филиппиний Зүүн Камаринес Сур мужийн ядуу гэр бүлд төрсөн Аунор багадаа төрөлх хотынхоо галт тэрэгний буудалд ус зардаг байжээ.
Тэрээр өсвөр насандаа 1960-аад онд дуучнаар алдаршиж, удалгүй кино урлагт хөл тавьсан түүхтэй. Филиппиний кино урлагийн олон сонгодог бүтээлийг багтаасан кино, телевизийн урлагт 200 гаруй кинонд дүр бүтээж, олон арван шагнал хүртсэн.
Аунор 1975-1996 он хүртэл жүжигчин Кристофер де Леонтой гэр бүл болж, Лотлет, Иан, Матет, Кико, Кеннет де Леон нарын таван хүүхдийн эцэг эх болжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)