Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "Ноолуур нийлүүлэгчийн хувьд Монгол Улс дэлхийд тэргүүлэх орон. Ийм байж ноолуураа түүхийгээр зарахгүй гэдэг улсын стратеги. Тэгэхийн тулд ноолуураа угааж, нэмүү өртөг шингээж заръя. Мөн ноолуураа самнаад заръя. Дараа нь ноолуураа ээрээд заръя. Дараа нь бүтээгдэхүүн болгоод заръя. Ингэж чадвал хэдэн тэрбум долларын зах зээл биднийг хүлээж байна. Боломж бидэнд байна. Өнөөдөр бол Д.Трамп тарифтай холбоотойгоор, хулдааны дайнтай холбоотойгоор Хятад дахь ноолуурын үйлдвэрлэл унаж байгаа. Тэр бол баталгаатай унаж байгаа. Энэ үед яалт ч үгүй монголын ноолуурын худалдан авалтын эрчим суларсан. Гэхдээ яг өнгөрсөн жилийн ханшаараа бид зүүн аймгуудаас худалдан авалтаа хийчихсэн. Одоо дараагийн бүс рүү орж байна. Иймд "Цагаан алт" хөтөлбөрөөс 100 тэрбум төгрөгний санхүүжилт гаргах шийдвэр гаргасан. Дараа дараагийн бүс рүү мөнгөний хэт нийлүүлэлт хийхгүйгээр, импортыг өөгшүүлэхгүйгээр, бэлэн мөнгөний гэнэтийн нийлүүлэлтгүйгээр зөв зохицуулаад, ноолуураа өнгөрсөн жилийнхээс 10 хувь унагахгүйгээр явах төлөвлөгөөг Хөдөө аж ахуйн сайд бидэнд танилцуулсан. Тиймээс төлөвлөөний дагуу явна" гэв.