УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, О.Номинчимэг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сонгуульд бүгд ижил гараанаас оролцох, хууль шүүхийн өмнө тэгш байх үндсэн зарчмыг агуулсан энэ хуулийг батлуулна гэдэг амаргүй байлаа. Давуу байдлыг бий болгосон хуулийн заалтыг хүчингүй болгох зорилгоор энэ хуулийг баталж байгаа нь парламент хүний эрх, эрх чөлөөг дээдэлж байгааг харууллаа. 2028 оны сонгуулиас өмнө УИХ-ын сонгуулийн хуульд байгаа тэгш байдлыг алдагдуулсан заалтуудыг өөрчлөх нь зүйтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)