УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Самнасан ноолуур гаргах төслийг Ж.Бат-Эрдэнэ сайдын үед санаачилсан. Үүнийг УИХ жил бүр хойшлуулаад яваад байсан. 2020 онд дөнгөж 40 тонн ноолуур Итали руу гардаг байсан бол УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлснээр 1000 орчим тонн болж нэмэгдсэн. Одоогоор худалдааны тарифаас болоод Хятад улс ноолуур авахгүй байгаа. Тэгэхээр Хятадаас мөнгө ирэхгүй байна гэсэн үг.
Үндэсний үйлдвэрлэгчид зүүн аймгуудаас 10 мянган төгрөгөөр ноолуур авсан. Харин одоо үндэсний үйлдвэрлэгчид баруун аймгийн ноолуурыг авах санхүүжилтгүй болоод байна. Ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй. Ноолуурыг самнана гэснээс болж ноолуурын үнэ унаагүй. Хятадын талаас болж бага зэрэг үнэ унаж байгаа шүү. Тиймээс малчид бага зэрэг тэвчээрэй" гэв.
Сэтгэгдэл (2)