УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Уул уурхайн бүтээгдэхүүний чанар дээр том босго тавихаар Монголын нүүрс бүгд обьемоороо унана. Ийм ноцтой юмыг худалдан авагч талын гарт өгөхөөр оруулж ирж байгааг би ойлгохгүй байна. Ганцмод- Гашуунсухайтын хэлэлцээр дээр хүртэл энийг анхааруулсан.
Би сүүлдээ бүр итгэл алдарч байна шүү. Хууль зүйн сайд Х.Нямбаатар ахалж байхад овоо хэлэлцээр хийсэн байсан. Гэтэл Ганцмод- Гашуунсухайт руу цөм үсрээд түүнээсээ дордсон юм баталсан. Том эрх ашгийнх нь төлөө явахаас аргагүй байна" гэв.