Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлөөд байна. Энэ сарын 16-17-нд шилжих шөнө дүүргийн 9-18 дугаар хорооны 12 байршилд 35 ТҮЦ-ийг нүүлгэж, ул суурийг ариутгаж цэвэрлэлээ.
Үүнд:
- М100 байр-1
- Хувьсгалчид в-355 тоот -1,
- Цагаан байр автобусны буудал-1,
- 39-р сургуулийн автобусны буудал-3,
- 57-р сургуулийн автобусны буудал-5,
- 32-ын автобусны буудал-10,
- 17-р сургуулийн автобусны буудал-2,
- Хайлааст 15 автобусны буудал орчим 6,
- Хайлааст 10-125 тоот орчимд 1,
- Хайлааст 84-ийн автобусны буудал 2,
- Яргайт 2 гудамж Өсөх төвийн дэргэд 1,
- 7 буудлын автобусны буудал орчимд 2
ТҮЦ-ийг тус тус нүүлгэн шилжүүллээ. Дүүргийн хэмжээнд нийт 92 ТҮЦ-ийг нүүлгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 68 ТҮЦ-ийг нүүлгээд байна.