Тайландад Америкийн нэрт академич тус улсын хаант засаглалыг доромжилсон хэргээр баривчлагдсан байна. Гадаадын иргэн вант улсын хатуу хууль зөрчсөн гэх хэрэг өмнө нь Тайландад элбэг байдаг ажээ.
Тайландын төв хэсэгт орших Наресуан их сургуулийн багш, хаант улсын цэрэг, улс төрийн талаар дүн шинжилгээ хийдэг Пол Чамберс олон жилийн хорих ял авч магадгүй юм. Тайланд нь дэлхийн хамгийн хатуу хуультай орон бөгөөд хаан, хатан эсвэл өв залгамжлагчийг шүүмжилсэн, гутаан доромжилсон тохиолдолд гэмт хэрэг тус бүрдээ дээд тал нь 15 жилийн хорих ял оногдуулдаг.
Эл хэргийн талаар хэн ч гомдол гаргаж болох бөгөөд сүүлийн жилүүдэд олон зуун хүн уг хэргээр ял авсан байна. Энэ удаад бүс нутгийн армийн командлалаас гомдол гаргасны дараа өнгөрсөн долоо хоногт түүнийг баривчлах тушаал гарсан гэж Чемберсийн өмгөөлөгч Ваннафат Женрумжит мэдэгдэв.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)