Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
2025 оны 04-р сарын 07-ноос 04-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 8-нд Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 9-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 10-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, нойтон цас орно.
Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуурын хотгор, Завхан голын эхээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
Сэтгэгдэл (2)