"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явагдаж байна. E-Mongolia гар утасны апп шинэчлээд, 1072 хувьцааны ногдол ашиг хүлээн авах санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Эрдэнэс Тавантолгой ХК -ийн 1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг авахдаа та:
-Бэлнээр
-Хөгжлийн санд хуримтлуулах
-Хуримтлалын дансанд хадгалах зэрэг сонголтыг E-Mongolia апп-р хийнэ.
Саналыг хүлээн авч дуусахад ердөө 1 хоног үлдлээ.
-Таны өгсөн саналыг 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд баталгаажуулна.
-Хэрэв та "Бэлнээр" авах бол ногдол ашгийн үлдэгдэл таны хувьцааны дансанд орно.
-Хуримтлалын данс-д хадгалахыг сонговол иргэн та цаашид орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үйлчилгээг авах боломж бүрдэнэ.
-Хөгжлийн сан-д хуримтлуулах бол Нийслэлийн дэд бүтцийн санхүүжилтийн эх үүсвэр болно. Үр дүнг иргэн танд ил тод тайлагнана.
Сэтгэгдэл (3)