Өрхийн мэдээллийн нэгдсэн сан, судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас явуулсан тус судалгаанд нийт 70.989 өрхийг бүрэн хамруулжээ. Манай улсад хүнсний талон авч буй 86 мянган иргэн байна. Цаашид хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй өрх, иргэний хувийн хэргийн бүрдэл, өргөдөл, гомдол зэрэг системийг бүрэн цахимжуулна гэж ГБХНХ-ын яамнаас мэдээлэв.