Сонгинохайрхан дүүрэг 20, 32 хороо /Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар хүртэлх/ буюу хуучнаар 22 товчоо чиглэлийн 9.5 км авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.
Нэгдүгээр хэсэг: 6 дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 9 хүртэл суурь холих, нүхэн эвдрэл засварлах, суурь асфалтбетоны хучилтын ажил хийгдэнэ.
Хоёрдугаар хэсэг: 7 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 30 хүртэл хийгдэнэ.
Энэ ажлын хүрээнд хашлага солих, ус зайлуулах шүүрт худаг байршуулах, худгийн таг өндөрлөх, өнгө асфальтбетон хучилт хийнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)