Иракийн парламент мягмар гарагт гурван хуулийг баталсны дотор тус улсын "Хувийн байдлын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулжээ. Уг хуулийг шинэчилснээр бага насны хүүхдийг гэрлүүлэх явдлыг хуульчлах гэж байна хэмээн эсэргүүцэгчид шүүмжилж байна.
Нэмэлт өөрчлөлтийг хийснээр Исламын шүүхүүдэд гэрлэлт, гэр бүл салалт, өв залгамжлал зэрэг гэр бүлийн асуудлаарх эрх мэдлийг давуут олгож байна. Энэ нь Иракийн 1959 онд батлагдсан гэр бүлийн хуулийг нэгтгэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг "Хувь хүний байдлын тухай хууль"-ийг алдагдуулж байна гэж идэвхтнүүд үзэж байгаа юм.
Шийтийн консерватив хууль тогтоогчид голчлон дэмжиж байгаа уг өөрчлөлтийг өмөөрөх хүн цөөнгүй. Тухайлбал, уг хуулийг Исламын зарчимд нийцүүлэх, Иракийн соёлд барууны нөлөөг бууруулах арга хэрэгсэл хэмээн хамгаалж байна.
Иракийн хуулиар ихэнх тохиолдолд гэрлэлтийн доод насыг 18 гэж тогтоосон байдаг. Мягмар гарагт гарсан өөрчлөлтүүд нь шашны зүтгэлтнүүд Исламын хуулийг мөрдүүлэх ородлоготой шууд холбоотой. Тус улсад буюу охидыг 9 настайд нь Иракийн шиит шашны эрх баригчдын дагаж мөрддөг Исламын хуулийн Жаафари сургаалийн дагуу гэрлүүлэхийг зөвшөөрдөг.
Парламент мөн суннит хоригдлуудад ашигтай өршөөлийн хуулийг баталсан бөгөөд энэ нь авлига, хөрөнгө шамшигдуулсан хүмүүст ял хөнгөрөх боломжийг олгож байгаа юм. Тус танхим мөн Курдын нутаг дэвсгэрийн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд чиглэсэн газрыг нөхөн сэргээх хуулийг баталжээ.
Л.Баяр