"Автобусны жолооч тамхи татаж байхад нь шаардлага тавихад хүлээн аваагүй" гэсэн иргэний гомдлыг хянаж, Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 дүгээр заалтаар жолоочийг 25 нэгж буюу 25 мянган төгрөгөөр торгожээ.
Сүүлийн гурав хоногт тус газарт автобусны буудал дээрээс хүнээ авахгүй байна, зарим чиглэлийн автобусны хүрэлцээ муу, зарим нь хоёр минутын зайтай бараг хүнгүй явах юм гэсэн гомдол хүсэлтүүд ирснийг шийдвэрлэсэн хэмээн Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Иймд нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, үйлчилгээг сайжруулахын төлөө иргэн таны санал хүсэлт, мэдээлэл маш чухал. 70044040 дугаарын утсаар болон Нийтийн тээврийн бодлогын газрын фэйсбүүк хуудсанд үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг тус газраас уриалжээ.
Сэтгэгдэл (1)