Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Санхүүгийн зах зээл бол өдөр тутмын мэдээтэй уялдаад байнга савлаж байдаг. Гэтэл Монголын зах зээл дэлхийн бүх хөрөнгийн зах зээлд уналт үүсэхэд савладаггүй.
Манай санхүүгийн зах зээл хорвоо дэлхийгээс тийм хол, хэнтэй ч холбогддоггүй. Гэр бүлийн хэдхэн компаниуд байдаг.
Санхүүгийн томоохон компаниудын эзэд нь "салжээ" гэвэл манай санхүүгийн зах зээл савлах байх. Тийм л хорвоо дэлхийгээс тасарчихсан санхүүгийн зах зээлтэй байна" гэв.