Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн шийдвэр гарлаа. Өнгөрсөн жилүүдэд баялгийн хуваарилалт, төрийн өндөр албан тушаалтнууд хөлждөг байдал иргэдийн бухимдлыг хамгийн их хүргэж байсан. Монгол Улс гурван удаа өршөөлийн хууль баталсан. Ингэхдээ хоёрт нь албан тушаалын эрх мэдлийг багтаасан.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал бэрхшээлтэй байж ирсэн. Үүний шалтгаан нь хууль эрх зүйн орчинд байсан.
Иймд Монгол Улсын засгийн газар авлигын багц хуулийг УИХ-д өргөн барих нь зүйтэй гэх шийдвэрийг гаргалаа" гэв.